цахиурын хөндий 2 нийтлэл байна

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал

Синдикат ярилцлагын баг 42 дахь удаагийн дугаарын зочноор АНУ-ын цахиурын хөндий дэх Google компанийн төв оффист програм хангамжийн инженерээр ажиллаж буй Б.Баттулгыг урьж, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” сэдвээр ярилцлаа. Хэдий цаг бага байсан ч бид ярилцлагаараа математик, боловсрол, блокчэйн, хиймэл оюун ухаан, робот, машин сургах технологи, шинжлэх ухаан, квантум компьютер гээд олон сэдвийг хөндөхийг зорьлоо.
#боловсрол #технологи #цахиурын хөндий #аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал #хиймэл оюун ухаан #математик #блокчэйн

Ирээдүй өчигдрөөс эхэлчихжээ

Яг нэг жилийн өмнөх бичвэрийг нүүр ном өнөөдөр сануулав. Уг бичвэрээ энд чирээд ирлээ. Singularity University гэх энэ институтийн тухай саяхан сонсож мэдээд өөрөөсөө ихэд ичив. Бид дэлхий ертөнцийг хоёр, гуравхан хэмжээсээр харж мэдэрч байхад эдний кампус дотор эрдэмтэн судлаачид түүнээс олон хэмжээсээр харж ирээдүйг удирдахаар оролдож байна. Амьд яваа насандаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг. Харь гарагт очсон мэт, эсвэл ирээдүйд очсон мэт мэдрэмж танд төрөх болно. Зарим хэлж ярьж буй зүйлсийг нь сонсоод сайхан үлээдэг, шал худлаа наадаг гарууд байна даа гэж бодогдох байх танд бас:)
#шашин #шинжлэх ухаан #технологи #цахиурын хөндий